Episode Synopsis ""СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг"
Мэргэн ухааны бэлэг 1 Мэргэн ухаан дуудаагүй гэж үү? Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү? 2 Замын дэргэдэх өндөрлөгийн оройд ч, Жимүүдийн бэлчирт ч тэрээр зогсоно. 3 Гулдан хаалганы дэргэд, хотод орох газарт, Хаалгануудын үүдэнд ч тэрээр чангаар хашхирна. 4 “Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна. Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандана. 5 Гэнэнчүүд ээ, саруул ухааныг ухагтун, Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг авагтун. 6 Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Уруулаа нээхэд минь чигч шударга зүйлс гарна. 7 Учир нь ам минь үнэнийг өгүүлдэг. Уруул минь гэм бурууг жигшдэг. 8 Амнаас минь гарах үг бүр зөвт Аливаа муруйж хазайсан хийгээд гажсан юм Тэдгээр дотор огт үгүй. 9 Тэдгээр нь ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд Мэдлэгийг олж авагсдад зөв зүйтэй юм. 10 Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авагтун, Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр. 11 Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэй Хүсэл татагч бүхэнтэй ч зүйрлэшгүй билээ. 12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд Мэдлэг, хянамгай чанарыг олдог. 13 ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг. 14 Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болбоос ухаарал мөн. Хүч нь минийх. 15 Хаад надаар хаанчилдаг. Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог. 16 Захирагчид, язгууртнууд, Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг. 17 Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно. 18 Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө ба зөвт байдал надад бий. 19 Үр жимс минь алтнаас ч, Шижир алтнаас ч илүү дээр. Үр ашиг минь цалин цагаан мөнгөнөөс ч дээр. 20 Би шударга ёсны харгуйгаар, шударга шүүлтийн жимээр явдаг нь 21 Намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээж Эрдэнэсийн санг нь дүүргэхийн тулд юм. Бүтээл ба мэргэн ухаан 22 Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. 23 Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан. 24 Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм. 25 Уулс толгодыг босгохын өмнө, би гарсан юм, 26 Газар дэлхий, тариан талбай хийгээд Ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад, 27 Тэнгэрийг бүтээж, Оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан. 28 Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход, 29 Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд Тэнгист зарлигаа тогтоож байхад, Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм. 30 Би тэгэхэд хажууд нь урлаач, Өдрөөс өдөрт бахдал нь байж Өмнө нь үргэлж баярлаж байсан. 31 Түүний дэлхий ертөнцөд баясаж, Хүний хөвгүүдээр бахдан байв. 32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун, Замыг минь сахигсад ерөөлтэй еэ. 33 Сургамжид дуулгавартай байж ухаантай бологтун, Тэдгээрийг бүү үл тоомсорло. 34 Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан Үүдний минь хатавчинд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ. 35 Намайг ологч нь амийг үнэхээр олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал 36 Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.
Listen ""СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг"
More episodes of the podcast Life Word Mission Mongolia
- Бүх зүйлд таларх
- Удахгүй ирэх Эзэнийг санагалз
- Эрхэм
- Анхны чуулганыг дуурайцгаая
- Чиний сайн сайхны төлөө
- Христэд итгэгчийн амьдралын дэс дараалал
- Бурханы хүсэл-2 Тасралтгүй залбир
- Жинхэнэ итгэл ба үр дүн
- Үргэлж баяртай бай
- Христийн шавийн амьдрал- Бие биенээ хайрлагтун
- Христ Есүс дотор ял үгүй
- Амьд нэгэн ба үхсэн нэгэн
- Усан үзмийн модны зүйрлэл
- Бурханы хайран дотор
- Сайнмэдээг тунхаглахгүй байх гэм нүгэл
- Тэнгэрийн хаанчлалын их зоог...
- Чуулган ба Христэд итгэгч
- Хүнээс илүү Бурхантай ойр байгтун
- Өргөн хаалга ба хавчиг хаалга
- Их салхин дунд хамт оршигч Бурхан
- Эзэн доторх амьдрал
- Христэд итгэгчийн үндэс
- Үргэлж баяртай бай
- Шинэ бүтээл
- Дуулгаваргүй байдал ба гуйвуулдаг дарс
- Загалмай
- Эзэнийг хайрладаг хүмүүс
- Бурханд тааламжтай амьд тахил
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 9 Нийгмийн амьдрал 2
- Аврал ба алдар
- Эзэний заасан залбирал 2
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 8 Нийгмийн амьдрал
- Сайныг үйлдэхдээ үл цуцъя
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Есүсийн ором
- Айлдсан үгээ биелүүлдэг Бурхан
- Чуулган буюу бидний эх
- Хэвийн Христэд итгэгчийн амьдрал-6
- Мириамаас авах сургамж
- Бурханаар илгээгдсэн хүмүүс
- Cүүлийн нэг тойргийг гүйцээ!
- 05 Христэд итгэгчийн их сургуулийн болон ажлын амьдрал
- 04 Христэд итгэгчийн эсрэг хүйсний харилцаа (Гэрлэлт)
- 03 Гэр бүлийн сайнмэдээ
- 01 Христэд итгэгчийн үгийн амьдрал
- Миний тухай бичигдсэн бүхэн
- Цаг ойрхон байна
- Долоон од ба долоон дэн
- Элч Иоханы Патм арал дээр үзсэн үзэгдэл
- Илчлэл номын долоон төрлийн ерөөл
- Бурхантай хамтран ажиллагч
- Илдийнх нь ирийг мохоож
- Ариун хэрмийн дахин барьсан нь болон итгэлийн сэргэлт
- Ялалтыг өгдөг Бурхан
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 5
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Итгэлээр хүчирхэг нэгэн
- Ерөөлтэй хүн 8
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 4
- Ерөөлтэй хүн 7
- Диваажингийн 3 зүйрлэл
- Ерөөлтэй хүн 6
- Гэр бүлийн амьдрал (Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 3)
- Христэд итгэгч ба ертөнц
- Авралын 3 үе шат
- Чамд нэг л юм дутаж байна
- Ерөөлтэй хүн 5
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал 2
- Ерөөлтэй хүн 4
- Юунд та намайг орхив?
- Өөрийн загалмай
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал
- Ерөөлтэй хүн 3
- Есүсийн нэрээс өгч буй сургамж
- Эзэний нандигнадаг зүйлс
- Надад тусалдаг Бурхан
- Ерөөлтэй хүн 2
- Есүсийн тооцох арга
- Ерөөлтэй хүн
- Библийн семинар 7
- Христийн дахин амилал ба бид
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 2-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 4-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 5-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 6-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 7-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 19-р бүлэг