Episode Synopsis ""СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг"
1 1 Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Оршил 2 Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох, 3 Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд, 4 Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд 5 Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. 6 Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. 7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ. Муу нөхрөөс сэрэмжлүүлэхүй 8 Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц. 9 Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт. 10 Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь, 11 Хэрэв тэд: “Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё 12 Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая. 13 Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно. Олз юугаар орон гэрээ дүүргэх болно. 14 Бидэнтэй хамт шавга хая Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл 15 Хүү минь, тэдний замаар бүү алх, Хөлөө тэдний жимээс татагтун. 16 Тэдний хөл ёрын муу тийш харайж Тэд цус урсгах гэж яардаг юм. 17 Шувуунд хүртэл харж байхад нь Урхи тор тавих нь талаар атал 18 Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм! Амь юугаа алдах гэж отох юм! 19 Олзонд шунагчийн зам ийм агаад Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй. Мэргэн ухааны дуудалга 20 Гудманд ч мэргэн ухаан хашхирч, Талбайд ч өндөр дуугаар дуугарч, 21 Олон хөлийн газар ч орилж, Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн: 22 “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ? 23 Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ. 24 Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул 25 Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир 26 Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ, 27 Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана. 28 Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно. 29 Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон, 30 Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй, 31 Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж. 32 Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй. 33 Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”
Listen ""СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг"
More episodes of the podcast Life Word Mission Mongolia
- Бүх зүйлд таларх
- Удахгүй ирэх Эзэнийг санагалз
- Эрхэм
- Анхны чуулганыг дуурайцгаая
- Чиний сайн сайхны төлөө
- Христэд итгэгчийн амьдралын дэс дараалал
- Бурханы хүсэл-2 Тасралтгүй залбир
- Жинхэнэ итгэл ба үр дүн
- Үргэлж баяртай бай
- Христийн шавийн амьдрал- Бие биенээ хайрлагтун
- Христ Есүс дотор ял үгүй
- Амьд нэгэн ба үхсэн нэгэн
- Усан үзмийн модны зүйрлэл
- Бурханы хайран дотор
- Сайнмэдээг тунхаглахгүй байх гэм нүгэл
- Тэнгэрийн хаанчлалын их зоог...
- Чуулган ба Христэд итгэгч
- Хүнээс илүү Бурхантай ойр байгтун
- Өргөн хаалга ба хавчиг хаалга
- Их салхин дунд хамт оршигч Бурхан
- Эзэн доторх амьдрал
- Христэд итгэгчийн үндэс
- Үргэлж баяртай бай
- Шинэ бүтээл
- Дуулгаваргүй байдал ба гуйвуулдаг дарс
- Загалмай
- Эзэнийг хайрладаг хүмүүс
- Бурханд тааламжтай амьд тахил
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 9 Нийгмийн амьдрал 2
- Аврал ба алдар
- Эзэний заасан залбирал 2
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 8 Нийгмийн амьдрал
- Сайныг үйлдэхдээ үл цуцъя
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Есүсийн ором
- Айлдсан үгээ биелүүлдэг Бурхан
- Чуулган буюу бидний эх
- Хэвийн Христэд итгэгчийн амьдрал-6
- Мириамаас авах сургамж
- Бурханаар илгээгдсэн хүмүүс
- Cүүлийн нэг тойргийг гүйцээ!
- 05 Христэд итгэгчийн их сургуулийн болон ажлын амьдрал
- 04 Христэд итгэгчийн эсрэг хүйсний харилцаа (Гэрлэлт)
- 03 Гэр бүлийн сайнмэдээ
- 01 Христэд итгэгчийн үгийн амьдрал
- Миний тухай бичигдсэн бүхэн
- Цаг ойрхон байна
- Долоон од ба долоон дэн
- Элч Иоханы Патм арал дээр үзсэн үзэгдэл
- Илчлэл номын долоон төрлийн ерөөл
- Бурхантай хамтран ажиллагч
- Илдийнх нь ирийг мохоож
- Ариун хэрмийн дахин барьсан нь болон итгэлийн сэргэлт
- Ялалтыг өгдөг Бурхан
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 5
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Итгэлээр хүчирхэг нэгэн
- Ерөөлтэй хүн 8
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 4
- Ерөөлтэй хүн 7
- Диваажингийн 3 зүйрлэл
- Ерөөлтэй хүн 6
- Гэр бүлийн амьдрал (Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 3)
- Христэд итгэгч ба ертөнц
- Авралын 3 үе шат
- Чамд нэг л юм дутаж байна
- Ерөөлтэй хүн 5
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал 2
- Ерөөлтэй хүн 4
- Юунд та намайг орхив?
- Өөрийн загалмай
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал
- Ерөөлтэй хүн 3
- Есүсийн нэрээс өгч буй сургамж
- Эзэний нандигнадаг зүйлс
- Надад тусалдаг Бурхан
- Ерөөлтэй хүн 2
- Есүсийн тооцох арга
- Ерөөлтэй хүн
- Библийн семинар 7
- Христийн дахин амилал ба бид
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 2-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 4-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 5-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 6-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 7-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 19-р бүлэг