Episode Synopsis ""СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг"
Эзэнд итгэ, хүндэтгэ 3 1 Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь 2 Амьдралын чинь хоног жилийн урт Амар тайвныг эд л чамд нэмнэ. 3 Энэрэл хайр ба үнэн чамаас бүү салаг Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл 4 Бурханы болоод хүмүүсийн нүднээ Таалал хийгээд сайн нэрийг чи олно. 5 Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. 6 Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. 7 Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ. 8 Энэ нь маханд чинь эм, Ясанд чинь шим болно. 9 ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул 10 Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана. 11 ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь 12 Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү. Жинхэнэ баялаг 13 Мэргэн ухааныг олдог хүн, Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ 14 Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү Орлого нь алтныхаас ч илүү. 15 Энэ нь эрдэнэсээс илүү нандин Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй. 16 Түүний баруун гарт нь урт удаан амьдрал Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий. 17 Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван. 18 Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй. Мэргэн ухааны бүтээл 19 Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж, Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ 20 Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй. Жинхэнэ хамгаалал 21 Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга 22 Тэгэх аваас ахуй биед чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь. 23 Замаараа чи аюулгүй алхах агаад Хөл чинь бүдрэхгүй. 24 Хажуулах үедээ чи үл айх Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх. 25 Гэнэтийн аймшгаас ч тэр Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай 26 ЭЗЭН чамд эр зориг болж Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална. 27 Хийх хүч гарт чинь байх аваас Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. 28 Өөрт чинь байх аваас Хөршдөө “Яв, дараа ир Маргааш би өгье” гэж бүү хэл! 29 Хажууд чинь амгалан амьдарч байхад нь Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд! 30 Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд! 31 Хүчирхийлэгч хүнд бүү атаарх! Ямар ч замыг нь бүү сонго! 32 Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил Чигч шударга нэгэнтэй Түүний андлал. 33 Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших. 34 Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа Дарууд нигүүлсэл үзүүлдэг. 35 Мэргэд алдар нэрийг өвлөх атал Мулгуучууд ичгүүрийг овоолох.
Listen ""СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг"
More episodes of the podcast Life Word Mission Mongolia
- Бүх зүйлд таларх
- Удахгүй ирэх Эзэнийг санагалз
- Эрхэм
- Анхны чуулганыг дуурайцгаая
- Чиний сайн сайхны төлөө
- Христэд итгэгчийн амьдралын дэс дараалал
- Бурханы хүсэл-2 Тасралтгүй залбир
- Жинхэнэ итгэл ба үр дүн
- Үргэлж баяртай бай
- Христийн шавийн амьдрал- Бие биенээ хайрлагтун
- Христ Есүс дотор ял үгүй
- Амьд нэгэн ба үхсэн нэгэн
- Усан үзмийн модны зүйрлэл
- Бурханы хайран дотор
- Сайнмэдээг тунхаглахгүй байх гэм нүгэл
- Тэнгэрийн хаанчлалын их зоог...
- Чуулган ба Христэд итгэгч
- Хүнээс илүү Бурхантай ойр байгтун
- Өргөн хаалга ба хавчиг хаалга
- Их салхин дунд хамт оршигч Бурхан
- Эзэн доторх амьдрал
- Христэд итгэгчийн үндэс
- Үргэлж баяртай бай
- Шинэ бүтээл
- Дуулгаваргүй байдал ба гуйвуулдаг дарс
- Загалмай
- Эзэнийг хайрладаг хүмүүс
- Бурханд тааламжтай амьд тахил
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 9 Нийгмийн амьдрал 2
- Аврал ба алдар
- Эзэний заасан залбирал 2
- Хэвийн христэд итгэгчийн амьдрал 8 Нийгмийн амьдрал
- Сайныг үйлдэхдээ үл цуцъя
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Есүсийн ором
- Айлдсан үгээ биелүүлдэг Бурхан
- Чуулган буюу бидний эх
- Хэвийн Христэд итгэгчийн амьдрал-6
- Мириамаас авах сургамж
- Бурханаар илгээгдсэн хүмүүс
- Cүүлийн нэг тойргийг гүйцээ!
- 05 Христэд итгэгчийн их сургуулийн болон ажлын амьдрал
- 04 Христэд итгэгчийн эсрэг хүйсний харилцаа (Гэрлэлт)
- 03 Гэр бүлийн сайнмэдээ
- 01 Христэд итгэгчийн үгийн амьдрал
- Миний тухай бичигдсэн бүхэн
- Цаг ойрхон байна
- Долоон од ба долоон дэн
- Элч Иоханы Патм арал дээр үзсэн үзэгдэл
- Илчлэл номын долоон төрлийн ерөөл
- Бурхантай хамтран ажиллагч
- Илдийнх нь ирийг мохоож
- Ариун хэрмийн дахин барьсан нь болон итгэлийн сэргэлт
- Ялалтыг өгдөг Бурхан
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 5
- Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа
- Итгэлээр хүчирхэг нэгэн
- Ерөөлтэй хүн 8
- Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 4
- Ерөөлтэй хүн 7
- Диваажингийн 3 зүйрлэл
- Ерөөлтэй хүн 6
- Гэр бүлийн амьдрал (Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 3)
- Христэд итгэгч ба ертөнц
- Авралын 3 үе шат
- Чамд нэг л юм дутаж байна
- Ерөөлтэй хүн 5
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал 2
- Ерөөлтэй хүн 4
- Юунд та намайг орхив?
- Өөрийн загалмай
- Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал
- Ерөөлтэй хүн 3
- Есүсийн нэрээс өгч буй сургамж
- Эзэний нандигнадаг зүйлс
- Надад тусалдаг Бурхан
- Ерөөлтэй хүн 2
- Есүсийн тооцох арга
- Ерөөлтэй хүн
- Библийн семинар 7
- Христийн дахин амилал ба бид
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 2-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 4-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 5-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 6-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 7-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
- "СОНСДОГ" Сургаалт Үгс 19-р бүлэг