Episode Synopsis "liochihson 2020 hip hop"
Hip hop Mongolia 2020Loichihson 💪🐉💚🇲🇳Үнэнийг хэлэхэдХойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүдХоосон үг хэлээд нэмэргүйЯдарсан эмгэнд “эрх чөлөө” яриад хэрэггүйЯсыг нь амраах орон байр л өгч үзХүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүйХүйтэн гэрт нь түлээ өгч тус болӨлссөн хэдэн хүүхдэд нь “ардчилал” чинь хэрэггүйӨөх тостой хоол, зүсэм талх өгч үзӨвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүйӨөрийн үр шиг санаад эмийг нь олоод өгТуйлдсан олон түмэндээ хоосон бүү амлаТурсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэБарууны эзэддээ л амласнаа эргэж тунгааБалагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөөЭлбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүйЭрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв