#33. PCR буюу полимеразын гинжин урвал

#33. PCR буюу полимеразын гинжин урвал

Dr. Sumiya podcast

10/01/2021 9:10AM

Episode Synopsis "#33. PCR буюу полимеразын гинжин урвал"

Полимеразын гинжин урвал (PCR - polymerase chain reaction) бол организмын удмын мэдээлэл болох ДНХ-ийн (РНХ) тодорхой жижиг хэсгийг хэдэн саяас тэрбум хүртэл хувилан олшруулж тодорхойлох арга юм. ДНХ (РНХ) ач холбогдолтой жижиг хэсгийг тодорхойлж таньж мэдсэнээр өвөрмөц вирус, бактерийг илрүүлэх, хавдар, удамшил, шүүх эмнэлгийн оношилгоо хийхэд өргөн ашигладаг. Ялангуяа PCR шинжилгээг коронавирусийн халдварыг илрүүлэх алтан стандарт болгон хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл полимеразын гинжин урвалын тусламжтайгаар коронавирусийн удмын мэдээлэл болох РНХ-ийн тодорхой хэсгийг ДНХ болгон хувиргаж, улмаар олон дахин хувилан олшруулж тодорхойлдог.

Listen "#33. PCR буюу полимеразын гинжин урвал"

More episodes of the podcast Dr. Sumiya podcast